☀️ Ирээдүйн эрчим хүчийг өнөөдөр бий болгож байна!

2025 онд бид 75 кВт чадалтай дээврийн нарны цахилгаан системийн төслийг амжилттай хэрэгжүүлж, цэвэр эрчим хүчний шийдлийг бодит ажил болголоо.

2025 онд манай хамт олон “Гадаадын иргэн, Харьяатын газар буюу Immigration Agency Of Mongolia” барилгын дээвэр дээр суурилуулах 75кВт хүчин чадалтай нарны цахилгаан системийн зураг төслийг боловсруулж, холбогдох байгууллагуудаар батлуулан, захиалагчид хүлээлгэн өглөө.

Тус төсөл нь өнөөдрийн байдлаар эрчим хүчний нэгдсэн системд аюулгүй, найдвартай холбогдон хэвийн ажиллагаатай ажиллаж байна.

Төслийн хүрээнд:
✅ Техникийн судалгаа болон эрчим хүчний тооцоолол хийсэн
✅ Ажлын зураг төсөл боловсруулж, холбогдох байгууллагуудаар батлуулсан
✅ Тоног төхөөрөмжийн сонголт болон инженерийн оновчтой шийдлийг боловсруулсан

Энэхүү төсөл нь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж, цахилгаан эрчим хүчний зардлыг бууруулахын зэрэгцээ байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн үр дүнтэй шийдэл болж байна.

Бид зураг төсөл боловсруулах, зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр чанар, аюулгүй ажиллагаа, инженерийн оновчтой шийдлийг эрхэмлэн ажилладаг.

Бидэнд итгэл хүлээлгэн хамтран ажилласан захиалагч байгууллагадаа талархал илэрхийлье.

#75kW #НарныЦахилгаанСистем #ДээврийнНарныСтанц #СэргээгдэхЭрчимХүч #SolarEnergy #Engineering #ProjectCompleted #2025Projects

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

Scroll to Top